Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 05 дугаар сарын тойм
1.Гадаргын усны чанар
Сэлэнгэ аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2020 оны 05 дугаар сард Сэлэнгэ мөрөн, Орхон, Хараа, Ерөө, Бугант, Зэлтэр, Хүдэр, Туул, Хиагт голуудын хяналт-шинжилгээний цэгээс нийт 15 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлтийг тодорхойллоо.
Сэлэнгэ мөрөн, Сэлэнгэ голын Сэлэнгэ-12 дугаар зөрлөг цэгээс 2 удаа, Зүүнбүрэн хяналт-шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 190 -251 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн, Сэлэнгэ-12 дугаар зөрлөг цэгээс 05 сарын 10-нд авсан усны сорьцонд MNS4586:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-аас биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 3.4 мгО/л буюу ХА-аас 1.1 дахин давсан бөгөөд голын дагуу бага зэргийн бохирдол үүссэн байна.
Орхон гол, Орхон голын Орхон, Шаамар, Сүхбаатар хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 215-253 мг/л-т хэлбэлзэж, Орхон-Шаамар хяналтын цэгээс авсан усны сорьцонд биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 3.1 мгО/л буюу ХА-аас 1.03 дахин давсан бөгөөд голын дагуу бага зэргийн бохирдол үүссэн байна.
Хараа гол, Хараа голын Баянгол хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 241 мг/л, ХА-аас давсан үзүүлэлтгүй байна.
Ерөө гол, Ерөө голын Бугант, Ерөө, Дулаанхаан хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 54-70 мг/л, ХА-аас давсан үзүүлэлтгүй ба голын дагуу ус нь цэвэр байна.
Бугант гол, Бугант голын Бугант хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 78 мг/л, ХА-аас давсан үзүүлэлтгүй ба голын дагуу ус нь цэвэр байна.
Зэлтэр гол, Зэлтэр голын Зэлтэр хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 132 мг/л, ХА-аас давсан үзүүлэлтгүй байна.
Хүдэр гол, Хүдэр голын Хүдэр хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 96 мг/л, ХА-аас давсан бохирдолгүй байна.
Туул гол, Туул голын Орхонтуул хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 308 мг/л, ХА-аас аммонийн азот /NH4/-ын агууламж 0.70 мгN/л буюу ХА-аас 1.4 дахин, нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.244 мгN/л буюу ХА-аас 12.2 дахин тус тус давж голын гольдролийн дагуу бохирдсон байна.
Хиагт гол, Хиагт голын Алтанбулаг хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт их, 566 мг/л, голын усны хүчилтөрөгчийн хангамж сайн, 9.38 мгО/л байсан боловч хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын бохирдол их, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 6.9 мгО/л буюу ХА-аас 2.3 дахин, усан дахь аммонийн азот /NH4/-ын агууламж 9.00 мгN/л буюу ХА-аас 18.0 дахин, нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.473 мгN/л буюу ХА-аас 23.65 дахин, нитратийн азотын /NО3/-ын агууламж 10.26 мгN/л буюу ХА-аас 1.03 дахин, эрдэс фосфор /Рэрд/-ын агууламж 0.757 мгР/л буюу ХА-аас 7.57 дахин тус тус давж маш их бохирдолтой байлаа.
Ус бохирдуулах бодисын агууламж
Хүснэгт 1
№ |
Усны харуулын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Сэлэнгэ - Зүүнбүрэн |
- |
- |
2.8 |
0.08 |
0.006 |
0.018 |
2 |
Сэлэнгэ – 12 р зөрлөг 10 |
8.26 |
3.4 |
4.2 |
0.09 |
0.005 |
0.005 |
3 |
Сэлэнгэ – 12 р зөрлөг 20 |
7.63 |
3.0 |
2.0 |
0.03 |
0.002 |
0.015 |
4 |
Орхон-Орхон |
- |
- |
2.5 |
илрээгүй |
0.001 |
0.004 |
5 |
Орхон – Шаамар |
7.70 |
3.1 |
3.2 |
0.08 |
0.007 |
0.011 |
6 |
Орхон – Сүхбаатар |
8.19 |
2.0 |
2.3 |
0.08 |
0.004 |
0.013 |
7 |
Хараа-Баруунхараа |
- |
- |
1.3 |
0.06 |
0.016 |
0.026 |
8 |
Ерөө-Бугант |
- |
- |
4.2 |
0.16 |
0.002 |
0.017 |
9 |
Ерөө-Ерөө |
- |
- |
3.8 |
0.15 |
0.002 |
0.009 |
10 |
Ерөө-Дулаанхаан |
- |
- |
3.9 |
0.06 |
0.001 |
0.003 |
11 |
Бугант-Бугант |
- |
- |
1.5 |
0.09 |
0.004 |
0.017 |
12 |
Зэлтэр-Зэлтэр |
- |
- |
1.8 |
0.04 |
0.001 |
0.007 |
13 |
Хүдэр-Хүдэр |
- |
- |
5.6 |
0.36 |
0.009 |
0.014 |
14 |
Туул-Орхонтуул |
- |
- |
2.7 |
0.70 |
0.244 |
0.007 |
15 |
Хиагт-Алтанбулаг |
9.38 |
6.9 |
2.8 |
9.00 |
0.473 |
0.757 |
|
MNS 4586:98 |
|
3 |
10.0 |
0.5 |
0.02 |
0.1 |
2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
2020 оны 05 дугаар сарын 10-нд, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Урсгал-Ус” ХХК-ны хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан хаягдал бохир усны 2 сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд ЦБ-аас гарч байгаа ус 49.46%-ийн цэвэршүүлэлттэй байжээ.
2020 оны 05 дугаар сарын ЦБ-ын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.
2 дугаар хүснэгт
Цэвэрлэх байгууламж |
Цэг |
РН |
Ж/б |
өнгө |
БХХ5 |
ПИЧ |
P |
NH4 |
NO2 |
NO3 |
Цэвэрлэгээний чанар % |
1 |
2 |
3 |
4 |
5 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
MNS 4943:2015 |
|
6-9 |
30 |
|
20 |
20 |
1.5 |
15 |
|
||
Сэлэнгэ,Сүхбаатар “Урсгал-Ус” ХХК-ны ЦБ |
Орох |
7.85 |
56.4 |
46.01 |
168.0 |
12.6 |
1.298 |
9.13 |
0.495 |
4.73 |
50.00 |
Гарч |
7.12 |
28.2 |
27.67 |
84.0 |
5.6 |
Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Дүгнэлт: Хараа, Ерөө, Бугант, Зэлтэр, гол маш цэвэр, Сэлэнгэ мөрөн, Орхон, Хүдэр, Туул гол цэвэр, Хиагт гол маш бохир байлаа.
Энэ сард Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Урсгал Ус” ХХК-ны ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 50.00% ба цэвэршүүлээд гарч байгаа усанд биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч MNS 4943:2015 стандарт дахь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 4.2 дахин их агуулагдаж байлаа.
Агаарын шинжилгээ: Сүхбаатар суманд агаарын бохирдол стандарт хэмжээнээс хэтрээгүй байна. Агаарын чанарын 1-р харуулын 05-р сарын ажиглалтын дүнгээс үзэхэд агаар дахь хүхэрлэг хийн дундаж агууламж 0.002 мг/м3, хамгийн их нь 0.003 мг/м3, азотын давхар ислийн дундаж агууламж 0.014 мг/м3, хамгийн их нь 0.024 мг/м3, агаар болон хөрсөн дээрхи цацрагийн түвшин фон түвшнээс даваагүй байна. Нийт тоосны дундаж агууламж 0.086 мг/м3, хамгийн их 0.144 мг/м3, PM10 тоосонцорын дундаж агууламж 0.089 мг/м3 байсан бөгөөд хамгийн их нь 05 сарын 07-нд 0.108 мг/м3 хүрлээ.
Мэдээ бичсэн: БОШЛ-ын эрхлэгч М.Аягүл